Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?
Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.
Бага зэрэг урам зориг хэрэгтэй?
Америк загварын хөргөгч Угаалгын машиныг хэрхэн тохируулах вэ? Мэргэжлийн жор шиг идээрэйҮр дүн олдсонгүй!
Таны мэдэх ёстой бүх зүйл
I need help with
Beko плитка бүр нь давхардашгүй сериал дугаартай байдаг. Таны плитканы сериал дугаар нь төхөөрөмжийн доод талд байрладаг болно.
Сүүлийн үед ихэнх плитканууд тавилгад суурилуулдаг болсон тул түүний сериал дугаарыг хадсан стикер наалтыг төхөөрөмж дээрээс харах боломжгүй болсон. Тиймээс та сериал дугааруудыг түүний хайрцаг болон хэрэглэгчийн гарын авлага дээрээс харах боломжтой болно.
Шилэн керамик плитка нь харьцангуй тэсвэртэй материалын төрөлд багтдаг боловч та түүн дээр хамгийн тохиромжтой сав суулгыг ашиглах шаардлагатай байдаг. Энэхүү төрлийн плитка дээр цахилгаан дамжуулдаг металл суулга ашиглах шаардлагатай ба хөнгөн цагаан суулга ашиглах боломжгүй юм. Учир нь хөнгөн цагаан суулга нь плитканы нүүрэн талын шилийг гэмтээх эрсдэлтэй байдаг.
Энэхүү плитка дээр та зөвхөн тэгш ултай сав суулга тавьж болно. Энэ тохиолдолд цахилгаан дамжуулалт нь илүү үр дүнтэй байх ба цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй байдаг. Мөн плитка дээр ашиглаж буй сав суулганы суурь нь плитканы ширэм эсхүл ширэмний толгойноос хэт жижиг байвал цахилгаан эрчим хүчний үргүй зардлыг нэмэгдүүлдэг.
Ихэнх Beko плиткууд LPG хий ашиглах болможтой байдаг. Та өөрийн ашиглаж буй плитканы газны төрлийг өөрчлөхийн тулд форсункыг нь солих шаардлагатай. Энэ тохиолдолд та хавхлагийн урсгалыг шинээр тохируулж өгнө. Энэхүү төрлийн ажлыг зөвхөн эрх бүхий үйлчилгээний байгууллагын мэргэжлийн газны инженерээр гүйцэтгүүлэх шаардлагатай.
Мөн та Beko-той холбогдон шинээр LPG хийний муфтийг үнэгүй захиалж авах боломжтой. Улмаар LPG хувиргагч сэлбэгийг хүлээн авсны дараа албан ёсны эрх бүхий төлөөлөгчид хандан төхөөрөмжөө суулгуулан авах захиалга өгч болно.
Индукцан плитка нь соронзон эрчим хүчнээс дулаан ялгаруулах зарчмаар ажилладаг. Энэхүү эрчим хүч нь зөвхөн ферромагнет метал дээр ажилладаг. Энгийнээр ойлговол та зэвэрдэггүй ган эсхүл ширмэн сав суулга ашиглавал плиткатай соронзлогдож дулаан дамжуулалтын ажил гүйцэтгэгдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл зэс, хөнгөн цагаан болон керамик материалаар хийгдсэн сав суулга ашиглавал индукцан плитка ажиллахгүй. Хэрэв та тухайн сав суулгыг ашиглахад индукцан плитка ажиллах эсэхийг шалгахыг хүсвэл соронз ашиглахад болно. Соронзлогдож байвал ажиллана, соронзлогдохгүй байвал ажиллахгүй гэсэн үг. Мөн түүнчлэн индукцан плитка нь зөвхөн хүрэлцэж буй талбайдаа үйлчилдэг тул ашиглаж буй сав суулганы суурь нь тэгш гадаргуутай байх шаардлагатай байдаг болно.
Сав суулга үйлдвэрлэгчид нь индукцан плитка дээр ашиглах нь аюулгүй эсэхийг хэрэглэгчдэд таниулахын тулд бүтээгдэхүүн дээрээ ороомог төмрийн зураг оруулж өгсөн байдаг. Мөн зарим төрлийн бүтээгдэхүүнүүд төмөр хийцтэй биш боловч суурийн хэсэгтээ индукцан плиткад зориулсан бүтэцтэйгээр хийгдсэн байдаг.
Та өөрийн плитканы өдөөгч болон ширэмийг зөв байрлуулахын тулд дараах алхамуудыг баримтална уу.
1. Ширэмний толгой хэсэг дээрх жижигхэн нүхийг хайж олно. Эдгээр нүхнүүд болон электрод (эсхүл өдөөгчийн толгой)-уудыг нь тэгшилж нэг хэмд оруулан толгойг нь суурилуулж өгнө.
2. Өдөөгчийн толгойг тэгш, нэгэн ижил түвшинд барьж байршуулна.
3. Өдөөгчийн толгой бүрийн зөв хэмжээг нь олж, өдөөгчийн толгойны дунд байрлах зөв байрлалд оруулж өгнө.
Та плиткаа зөв ажиллуулахын тулд өдөөгчийн толгой болон ширэмийг зөв байрлуулах шаардлагатай. Хэрэв таны өдөөгчийн толгой хажуу тийшээ хэлбийсэн эсхүл далий суурилуулсан бол гал нь удаан, жигд бус асах эсхүл бүр асахгүй ч байж болно.
Плитканы өдөөгчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл хэрэглэгчийн гарын авлатай танилцана уу. Хэрэв та өөрийн төхөөрөмжийн гарын авлагыг хайж олоход хүндрэл учирсан бол бүтээгдэхүүний загварын дугаарыг оруулан эндээс татаж авна уу.
Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.
Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.