Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү
itemModel.imageName
itemModel.imageName
03-BEKO-Sponsorship6_1920x450

 

Түншлэгч

байгууллагууд

UNICEF

НҮБ-ийн Хүүхдийн сан  буюу UNICEF нь хүүхдийн эрх, эрүүл мэндийн төлөө 70 гаруй жилийн туршид тэмцэн ажиллаж байна. Тиймээс бид 2018 онд Eat Like A Pro компанит ажлынхаа хүрээнд UNICEF-тэй хамтран ажиллаж байсан юм.

 

Энэ ажлынхаа хүрээнд бид дэлхий даяарх сошиал медиа дахь шүтэн бишрэгчдийнхээ асар их дэмжлэгийн ачаар  11хэн хоногийн дотор НҮБ-ийн хүүхдйин санд зориулж 1,000,000 еврогийн хандив цуглуулж өгсөн юм.

 

Video Image

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн хандивын аяныг Beko болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2018 оны 4-р сарын 30-ны өдөр #EatLikeAPro компанит ажлын хүрээнд албан ёсоор эхлүүлсэн юм. #EatLikeAPro хаштагыг ашиглан Twitter болон Instagram дээр нийтэлсэн нийтлэл тутамд UNICEF-д 1 еврогийн хандив өргөгдөж байв.

 

Компанит ажил эхэлсэн эхний 11 хоногт нэг сая гаруй нийтлэл гарч, улмаар үүний үр дүнд 500,000 гаруй гэр бүл эрүүл хоол хүнс хүртэж чадсан байна.

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэлхийн хоол тэжээлийн хөтөлбөрийн тэргүүн Виктор Агуайо “Хүүхдийн таргалалт нь ядуу гэр бүл, улс орнуудад улам бүр нэмэгдэж байгаа нь гол төлөв хүүхдэд эрүүл өсч торниход шаардлагатай бүх шим тэжээлийг бүрэн өгч чадахгүй байгаатай холбоотой. Дэлхий дахинд хүүхдүүдэд эерэг өөрчлөлт авчрахын тулд бидэнтэй нягт хамтран ажиллах түншүүд болох Beko болон FC Барселонагийн дэмжлэгийг бид талархан хүлээж авч байна.” гэж мэдэгджээ

 

 

 

Fenerbahçe Beko

 

Сагсан бөмбөгийн эрэгтэй баг

Fenerbahçe Beko сагсан бөмбөгийн эрэгтэй баг нь Евролигийн сагсан бөмбөгийн тэмцээнд 5 дараалан шөвгийн 4-т шалгарч,  сүүлийн 4 удаагийн тэмцээнд 3 удаа шөвгийн тоглолтод шалгарсан байна. Энэхүү амжилт нь Европт даяар шилдэг залуучуудыг өөртөө татаж, бие бялдар, эрүүл мэнд, өөрийгөө байнга сайжруулахын төлөө тууштай байх соёлыг төлөвшүүлэхэд үр дүнгээ өгч чадсан юм.

Энэхүү үр дүн нь бүхэн бидний зорьж буй үнэт зүйлстэй төгс нийцэж байсан юм. 2019 онд Beko компани нь  Fenerbahçe  эрэгтэй сагсан бөмбөгийн багийн ерөнхий ивээн тэтгэгч болсон бөгөөд талуудын түншлэлийн харилцааны илэрхийлэл болгож багийн гишүүдийн цээжин дээр манай логог хэвлэх болсон билээ.

 

Fenerbahçe Beko сагсан бөмбөгийн эрэгтэй багийн домогт дасгалжуулагч Желко Обрадович "Eat Like a Pro" санаачилгыг ч мөн хүлээн авч, бүрэн дэмжиж эхэлсэн юм.

 

Обрадович  "Eat Like a Pro хөдөлгөөнд нэгдэх нь асар том үүрэг хариуцлага юм" гэж хэлээд, манай тамирчид "хойч үедээ эрүүл хооллолтын дадал зуршлыг суулгах тал дээр үлгэр дууриал болж явах болно" гэж амласан байна.

 

Европын аварга шалгаруулах 

ДОМОГТ ЛИГ ТЭМЦЭЭН

Европын аварга шалгаруулах "Домогт лиг" тэмцээн нь дэлхийн хамгийн анхны цахим спортын тэмцээн бөгөөд дэлхийн хэмжээнд нийт 99 сая гаруй хүн үзэж сонирхдог хамгийн өндөр түвшний өрсөлдөөнт тоглолт болж чадсан юм.

 

Цахим спортоор хичээллэдэг мэргэжлийн тоглогчид өөрсдийгөө тамирчид гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө идэвхийлэн тэмцсэний үр дүнд энэхүү түвшинд хүрсэн юм. Уламжлалт спортуудын нэгэн адил "Домогт лиг"-ийн тоглогчид хүнсний мэргэжилтнүүдтэй хамтран бэлтгэл хийж, эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг өөрсдийн амжилтын чухал хэсэг гэж үздэг.

 

Цахим спортын  ихэнх шүтэн бишрэгчид эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хийх нь энэхүү спортын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг тийм ч сайн ойлгодоггүй. 2019 онд бид Riot Games-тэй хамтран LEC-ийн албан ёсны ханган нийлүүлэгч болсон билээ.

 

Бид хамтдаа мэргэжлийн тоглогчидтой хамтран ажиллаж, тэднийг баатар гэж үздэг дижитал үзэгчдийн дунд эрүүл хооллолтын дадлыг сурталчлан ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь спортын ертөнцөд нэгдсэн хамгийн сүүлийн үеийн тамирчдыг олон түмэнд таниулах, урьд өмнө нь энэ талаар анхаарч байгаагүй үзэгчдэд эрүүл хооллолтын талаарх мэдээллийг хүргэх зорилготой юм.