Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү
itemModel.imageName
itemModel.imageName

Бидний тухай

About Beko
aboutus_375x600

Бидний түүх 1955 оны үеэс гэр ахуйн цахилгаан бараанууд айл өрх бүрийн өргөн хэрэглээний үндсэн хэрэглэгдэхүүн болж эхэлж байсан цаг үетэй шууд холбогддог. Чухам тэр л үеэс эхлэн манай гэр ахуйн цахилгаан барааны брэнд нь Европ даяар хүн бүрийн сэтгэлд хоногшсон шилдэг брэндүүдийн нэг болж чадсан юм. 

 

 

Өнгөрсөн арав, хорин жилийн турш бид бүхэн өөрсдийн хэрэглэгч үйлчлүүлэгчдийг илүү ая тухай, тааламжтай, эрүүл амьдрлын хэв маягтай болоход нь зориулж төрөл бүрийн инновациудыг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн байна. Бидний бүтээгдэхүүнүүддээ ашигласан технологи, инновацын шинэчлэлүүд нь манай брэндийг Европ даяар хурдацтай өсөн хөгжихэд хамгийн гол түлхүүр болж өгсөн юм. 

0сая
гаруй сэтгэл ханамж дүүрэн үйлчлүүлэгчид

Бид 60 гаруй жилийн туршлага болон инновацлаг бүтээлүүдийнхээ тусламжтайгаар дараах үр дүнд нэгэнтээ хүрээд байна.

30K

гаруй тууштай байнгын ажилтан албан хаагчид

130+

гаруй улс орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж

дэлхий даяар 18

улс оронд үйлдвэр ашиглалтад оруулаад байна

 
 
 
Бидний зорилго

Бид шинэ үеийн эрүүл амьдралын хэв маягийг бий болгохыг эн тэргүүний зорилгоо болгон ажилладаг. Бид эрч хүчтэй амьдралд тань урам зориг өгөхөд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Бид хүнсний бүтээгдэхүүний шим тэжээлийг уг хэвээр нь удаан хугацаанд чанартайгаар хадгалах чадвартай гал тогооны хэрэгсэл болон хөргөгч хөлдөөгч үйлдвэрлэхийг зорьдог. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд таны цаг хугацааг бүрэн хэмнэх бөгөөд бид бүтээгдэхүүнийхээ үр ашиг бүтээмжийг улам бүр нэмэгдүүлж байна. Тиймээс та хэмнэсэн цаг хугацаагаа өөртөө болон гэр бүлдээ бүрэн зарцуулаарай. 

 

Бид FC Barcelona, Unicef and Fenerbahce сагсан бөмбөгийн баг гэх мэт дэлхийн эрүүл мэнд, спортын чиглэлийн тэргүүлэгч байгууллагуудтай цаг үргэлж түншийн харьцаатай ажилладаг.  Чухам үүний улмаас л өөрсдийн гэсэн онцгой ноу-хауг бий болгон, улмаар хүүхэд, гэр бүлүүдийг эрүүл, ухаалаг амьдралын хэв маягт хүрэхэд нь өөрсдийн нөлөөг хүргэхээр тэмүүлэн ажиллаж байна. 

Бид хүүхдийн таргалалтын эсрэг тэмцэхээр 

 

#EatLikeAPro

хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд байна

2025 он гэхэд дэлхий даяар 70 сая гаруй илүүдэл жинтэй хүүхдүүд бий болох харамсалтай тоон үзүүлэлт гараад байна. Тиймээс энэхүү мэдээллийг авсан даруйдаа бид 2017 оноос эхлэн хүүхдийн хэт таргалалтын эсрэг тэмцэхээр Eat Like A Pro хөдөлгөөнийг дэлхий даяар санаачлан эхлүүдээд байна.

 

 #EatLikeAPro компанит ажил нь дэлхий даяарх амжилтад хүрсэн одууд хэрхэн эрүүл амьдралын хэв маягаар дамжуулан өөрсдийн үр бүтээмжийг нэмэгдүүлж буйг харуулах зорилготой юм.