Санал хүсэлтээ өгсөнд баярлалаа
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтдаа нэмсэн.
Та энэ бүтээгдэхүүнийг хүссэн жагсаалтаасаа хассан.
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та хүслийн жагсаалтад нэмж оруулах боломжгүй
Та харьцуулалтаа арилгахдаа итгэлтэй байна уу?
Та зөвхөн ижил ангиллын бүтээгдэхүүнийг харьцуулах боломжтой.
Та харьцуулах зүйл нэмлээ! Үргэлжлүүл!
Та зүгээр л харьцуулахын тулд нэг зүйлийг хассан! Үргэлжлүүл!
Таны харьцуулах жагсаалт дүүрэн байна!
Та зөвхөн 1 бүтээгдэхүүн нэмсэн. Харьцуулахын тулд илүү олон бүтээгдэхүүн нэмнэ үү

2 мин унших

Хиншүү соруулагчийн арчилгаа үйлчилгээний 6 үндсэн техник

Хиншүү соруулагчийн арчилгаа үйлчилгээний 6 үндсэн техник
Хиншүү соруулагчийн арчилгаа үйлчилгээний 6 үндсэн техник

 

 

Таны хиншүү соруулагч төхөөрөмж танай гал тогооны өрөөний агаарыг шинэлэг байдлаар нь хадгалахын тулд байдаг чадлаараа хичээнгүйлэн ажилладаг билээ. Чухам энэхүү шаардлагыг хангахын тулд та төхөөрөмждөө цаг үргэлж анхаарал хандуулах шаардлагатай болдог. Та доор дурдсан арчилгааны арга техникүүдийг хэрэгжүүлснээр өөрийн төхөөрөмжийг урт хугацааны турш бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломжтой болох юм. 

 

 

 

1. Металл өөх тос задлагч шүүлтүүрийг тогтмол цэврээр нь байлгах 

 

Металл өөх тос задлагч шүүлтүүр нь задлагчийн хайрцгын урд хэсэгт байрладаг. Учир нь энэхүү шүүлтүүр нь ихээхэн хэмжээний утаа, хиншүү болон өөх тосыг төхөөрөмжийн дотор талд нэвчин орж бөглөрөл үүсэхээс сэргийлэх зорилготой байдаг юм. 

Зарим өөх тосны шүүлтүүрүүд нь нэг цул бүтэцтэй байдаг бол зарим нь хоёр салангид бүтэцтэй байдаг. Хэрэв та эдгээр шүүлтүүрүүдийн цэвэр байдлыг тогтмол ханган ажиллаж чадвал төхөөрөмж илүү үр бүтээмжтэй ажиллах боломжтой. Шүүлтүүрийг хэрхэн салгаж авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн гарын авлага дээрээс харж танилцана уу. Гэвч ихэнх хиншүү соруулагч нь өөр дээрээ шүүлтүүрээ салгах тусгай зориулалт бүхий товчлууртай байдаг. Мөн та шаардлагатай үед шүүлтүүрийг гараар өгөөх боломжтой бөгөөд хэрэв шүүлтүүр нь аяга тавга угаагчид хийх зориулалт бүхий бол хүссэн хугацаагаараа түүнийг аяга тавга угаагчид хийн цэвэрлэж болно. Энэ бүхний эцэст мэдээж хэрэг та шүүлтүүрээ сольж хийхийн өмнө түүнийг сайтар хуурайлж өгсөн байх шаардлагатай байдаг. 

 

 

 

2. Өөх тос задлагч шүүлтүүрийг салгаж авсны дараа хиншүү соруулагчийн дотор талыг цэвэрлэх

Шүүлтүүрийг дэвтээж угаах эсхүл аяга тавга угаагчид хийсэн хойгуур төхөөрөмжийн дотор талыг цэвэрлэх хамгийн тааламжтай үе болдог. Төхөөрөмжийн дотор талд ихэвчлэн өөх тос болон бус төрлийн бохирдлууд хуримтлагдсан байдаг юм. Энэ үед та парлон эсхүл ямар нэгэн арзгаргүй зүйлээр угаалгын шингэн эсхүл бусад төрлийн бодис ашиглан хиншүү соруулагчийн дотор талыг цэвэрлэх боломжтой байдаг. нэ бүхний эцэст мэдээж хэрэг та шүүлтүүрээ сольж хийхийн өмнө түүнийг сайтар хуурайлж өгсөн байх шаардлагатай. 

 

 

 

3. Карбон шүүлтүүрийг тогтмол сольж байх 

Хэрэв таны хиншүү соруулагч агааржуулалтын хоолойгоор бус өрөөний доторх агаарыг эргэлдүүлэх замаар өөх тос бусад бохирдлыг задалдаг бол таны төхөөрөмж эвгүй үнэрийг карбон шүүлтүүрээр дамжуулан цэвэрлэдэг. Энэхүү шүүлтүүрийг та өөрийн хүнс боловсруулах зуршлаасаа шалтгаалан ойролцоогоор 3-6 сар тутамд 1 удаа солих шаардлагатай байдаг. Хэрэв та ихэнх хоолоо шарж боловсруулдаг бол магадгүй үүнээс ч богино хугацаанд түүнийг сольж байх шаардлага үүсэж болох юм. 

 

 

4. Бохирдол гадагшлуулах хоолойг цэвэр байлгах 

Хэрэв таны хиншүү соруулагч агаар соруулах замаар өрөөний агаарын шинэлэг байдлыг хадгалдаг бол цонх эсхүл ханан дээр бохирдол гадагшлуулах хоолойтой байдаг. Цаг хугацааны эрхэнд өөх тос болон бусад бодисууд энэхүү хоолойг бөглөж бохирдуулах магадлал өндөр байдаг. Тиймээс түүнийг хамгийн багадаа 6 сард 1 удаа цэвэрлэж байх шаардлагатай юм. Хэдийгээр энэ нь харьцангуй хялбар ажил боловч шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандан үйлчилгээ авч болох юм. 

 

 

 

5. Хиншүү соруулагчийн нүүрэн талын цэвэр байдлыг хадгалах

 

Өөх тос, уур болон утаа хиншүү нь төхөөрөмжийн гадна талын нүүрэн дээр наалдаж, бөөгнөрөх хандлагатай байдаг. Энэхүү бөөгнөрсөн өөх тос гэх мэт зүйлс нь нэлээд тогтвортой шинжтэй байдаг тул арилгахад хэцүү байдаг. Тиймээс төхөөрөмжийн нүүрэн талыг тогтмол арчиж цэвэрлэж байх нь зүйтай юм. Төхөөрөмжийн гадна талыг дор хаяж 7 хоногт 1 удаа даавуу эсхүл арзгаргүй зүйлээр арчиж цэвэрлэх шаардлагатай байдаг юм. 

 

 

6. Цахилгаан тэжээлийг зөв зүйтэй тохируулж өгөх 

 

Та өөрийн хиншүү соруулагчийг цаг үргэлж хамгийн өндөр ачаалал дээр нь тавьж байх шаардлагагүй юм. Хэрэв та зөвхөн ямар нэгэн зүйлийг буцалгаж байгаа бол төхөөрөмжийн хүчийг хамгийн сул түвшин дээр нь тохируулахад уурыг задлахад хангалттай байдаг юм. Мөн нөгөөтэйгүүр хэрэв та хүнсээ тос ихтэй зүйлээр шарж боловсруулж байгаа бол төхөөрөмжийн хүчийг хамгийн өндөр дээр тохируулж тавьбал өөх тос болон хиншүү хярвасыг хамгийн үр дүнтэйгээр задалж өгдөг. 

 

 

 

Эцэст нь хэлэхэд хиншүү соруулагчаа зөв зохистой арчилж ашиглана гэдэг бол ерөнхийдөө цэвэрч зуршилтай байх шаардлагатай гэдгийг бэлхэнээ илэрхийлж байгаа юм. Хэрэв та төхөөрөмжийн цэвэр байдлыг сайн хангаж ажиллаж чадвал гал тогооны өрөөний агаарын шинэлэг байдлыг сайтар хангаж чадах үндсэн шалтгаан болдог юм. 

 

 

Ажилтантай холбогдох уу?