Таны мэдэх ёстой бүх зүйл

агаар сэлгэгч

Түгээмэл асуултууд

Танай хотын агаарын чанар, түүний нөхцөл байдлаас хамаарч та ойролцоогоор 3 сар тутамд нэг удаа агаар сэлгэгчийн шүүлтүүрийг цэвэрлэж байвал илүү тохиромжтой байх болно. Хэрэв та төхөөрөмжийг ашиглаж байх явцад түүний хүчин чадал нь муудаж эхэлбэл түүний шүүлтүүрийг цэвэрлэх цаг нь болсон байна гэдгийг илтгэж байгаа хэрэг юм. 

Та агаар сэлгэгчийн шүүлтүүрийг цэвэрлэх гэж байгаа бол хэрэглэгчийн гарын авлагыг үзэж танилцах хэрэгтэй. Учир нь бүтээгдэхүүний загвар моделиос хамаарч түүнд тохирсон зааварчилгаанууд нь хоорондоо адилгүй байх магадлалтай юм. Хэрэв та өөрийн ашиглаж буй бүтээгдэхүүнийхээ гарын авлага, зааварчилгааг олохгүй байвал бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг оруулж эндээс мөн татаж авах боломжтой. 

Хэрэв та ууршуулагч болон конденсаторын ороомгийг цэвэрлэх шаардлагатай болсон зөвхөн эрх бүхий засвар үйлчилгээний агентад хандаж энэхүү ажлыг гүйцэтгүүлнэ үү. 

 

Агаар шүүгч, ууршуулагч болон конденсаторын ороомогт шороо хуримтлагдах нь таны агааржуулагчийн үлээлт буурахад хүргэж болзошгүй. Тиймээс шүүлтүүрийг 3 сар тутамд эсхүл хүчин чадал нь буурах бүрт цэвэрлэж байх шаардлагатай. Хэрэв агаар шүүгч бохирдсон эсхүл бөглөрсөн бол таны агаар сэлгэгчийн бий болгосон агаар өрөөнд бүрэн хүрэлцэх боломжгүй болох талтай. Бүтээгдэхүүни загвар моделиос хамаарч цэвэрлэгээний зааварчилгаа нь харилцан адилгүй байх хандлагатай тул шүүлтүүрийг цэвэрлэхийн өмнө хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Хэрэв та гарын авлагаа олохгүй байвал бүтээгдэхүүнийхээ загварын дугаарыг оруулаад эндээс татаж авч болно. Мөн та ууршуулагч болон конденсаторын ороомгоо цэвэрлэх шаардлагатай тулгарсан бол эрх бүхий үйлчилгээний төлөөлөгчтэй холбогдож үйлчилгээ авах шаардлагатай.

 

Агаар сэлгэгчээс гарч буй хүйтэн, хуурай агаар нь өрөөний дулаан, чийглэг агаартай харшиж мананцар үүсэж болно. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд өрөөний температур буурах үед аажмаар алга болох болно.

 

Агаар сэлгэгч нь тамхины утаа эсхүл бусад эвгүй үнэрийг сорж гадагшлуулах үүрэгтэй байна. Хэрэв төхөөрөмж ачааллаж байгаа боловч эвгүй үнэр гадагшлахгүй хэвээр байвал та ууршуулагч эсвэл конденсаторын ороомогоо цэвэрлэх шаардлагатай болсон байна гэсэн үг юм. 

Хэрэв шүүлтүүрийг цэвэрлэх шаардлагатай нөхцөл байдалтай тулгарсан бол хэрэглэгчийн гарын авлагатай танилцана уу. Учир нь төхөөрөмжийн загвар моделиос хамаарч түүнд тохирсон цэвэрлэгээтэй холбоотой зааварчилгаанууд нь харилцан адилгүй байж болох юм. Хэрэв ууршуулагч эсвэл конденсаторын ороомогыг цэвэрлэх шаардлагатай болсон бол эрх бүхий засвар үйлчилгээний төлөөлөгчид хандана уу. 

Тухайн дуу чимээ чухам хаанаас гараад байгааг олж тогтоохыг хичээгээрэй. Хэрэв энэ нь гадна талын биетээс гарч байвал агааржуулагчаа унтрааж, сэнс эргэлдэхэд саад болж буй зүйл байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв тийм зүйл илэрвэл нэн даруй авч агаар сэлгэгчээ дахин асааж болно.

 

 

 

Хэрэв төхөөрөмжийн дотор талаас энэхүү дуу чимээ гарч байвал агааржуулагчаа шууд унтраах шаардлагатай. Хамгийн магадлал өндөртэй шалтгаануудын нэг бол суларч унасан төхөөрөмжийн эд анги төхөөрөмжийн дотор хэсэгт тэнүүчилж, бусад эд ангиудыг гэмтээж болзошгүй байдаг. Энэ тохиолдолд төхөөрөмжөө ашиглахаа больж, эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

 

Тухайн дуу чимээ нь хаанаас гарч байгааг олж тогтоохыг хичээгээрэй. Хэрэв энэхүү дуу чимээ нь гадна биетээс илэрч байвал сэнс эргэж байгаа эсэхийг лавлан шалгаарай. Хэрэв төхөөрөмж ажиллаж байх үед төхөөрөмжийн дотор талаас энэхүү дуу чимээ гарч байвал мотор эргэж чадахгүй байгаатай холбоотой байж болно. Мөн энэ төрлийн дуу чимээ нь резинэн суурь эсвэл гадна талын биетийн холбогч эд ангиудаас гарч байж болно. Эдгээр эд ангиуд нь цаг хугацааны явцад элэгдсэн байж болзошгүй бөгөөд үүний улмаас төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдаж, энэхүү шаржигнасан дуу чимээ гарах боломжтой. Дээрх нөхцөл байдлуудын аль ч тохиолдолд төхөөрөмжөө шууд унтраан, эрх бүхий үйлчилгээний төлөөлөгчтэй холбоо барьж шийдвэрлүүлнэ үү.

 

Тухайн чимээ нь чухам хаанаас гараад байгааг тогтоохыг хичээгээрэй. Хэрэв энэхүү чимээ нь дотоод эд ангиудаас гарч байвал агаар сэлгэгчийн кэйсний суларсан эрэг боолтноос болж үүссэн байж болох юм. Тиймээс агаар сэлгэгчээ унтраагаад эрэг боолтуудаа чангалж авахыг зөвлөж байна. 

Хэрэв энэхүү дуу чимээ нь гадна талын эд ангиудаас гарч байвал агаар сэлгэгчээ унтраагаад ямар нэгэн зүйл дотор талд нь салж унасан эсэхийг нягтлан шалгаарай. Зарим тохиолдолд сэнс дотор чулуу гэх мэт хатуу биет нэвтрэн орж тачигнах чимээ гаргасан байх магадлалтай. Тиймээс хэрэв боломжтой бол тухайн биетийг сэнснээс гарган авч цэвэрлэхийг зөвлөж байна. 

Хэрэв таны төхөөрөмж энэхүү дуу чимээ гарч байх үед ажиллагаа нь хэвийн бус байгаа бол эрх бүхий засвар үйлчилгээ газарт хандан шийдвэрлүүлээрэй. 

 

Тухайн дуу чимээ нь чухам хаанаас гарч байгааг олж тогтоохыг хичээгээрэй. Хэрэв энэхүү чимээ нь тасалгаа доторх төхөөрөмжөөс гарч байвал агаар сэлгэгчээ унтраана уу. Магадлал хамгийн өндөр шалтгаануудын нэг нь суларч унасан эд анги төхөөрөмж дотор сэлгүүчлэн, бусад эд ангиудыг гэмтээж болзошгүй юм. Энэ тохиолдолд төхөөрөмжөө унтраан, эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барина уу.

 

Хэрэв энэхүү чимээ нь гаднах төхөөрөмжжөс дуугарч байвал агаар сэлгэгчээ унтрааж, дотор нь ямар нэгэн зүйл салж унасан байгаа эсэхийг нягтлан шалгаарай. Чулуу гэх мэт зүйлс дотор нь нэвтэрч сэнсийг эргэлдэхэд саад учруулснаас энэхүү жингэнэх чимээ үүссэн байж болзошгүй юм. Боломжтой бол тэрхүү биетийг гаргаж авахыг зөвлөж байна.

 

Хэрэв энэхүү чимээ гарч байх үед таны төхөөрөмж хэвийн ажиллах боломжгүй болсон байвал эрх бүхий үйлчилгээний төвтэй холбоо барьж шийдвэрлүүлнэ үү.

 

general-cta-image

Бид таны төлөө энд байна!

Танд бүтээгдэхүүний зөвлөгөө хэрэгтэй байгаа эсэх, дагалдах хэрэгсэл худалдаж авахаар явсан эсвэл санал хүсэлтээ өгөхийг хүссэн эсэхээс үл хамааран бид танд зориулж байна.

Илүү их дэмжлэг хэрэгтэй байна уу?

Түгээмэл асуултууд, видео гарын авлага, нийтлэл болон бусад зүйлийг олоорой.